Thursday, October 8, 2026

Сураггүй болсон нэг иргэнийг эрэн хайж байна

Date:

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд Ховд аймгийн Мөст, Булган Үенч, Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт 9 удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 14 иргэнийг эсэн мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн нийслэл, Говь-Алтай аймгийн Цогт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Увс аймгийн Тариалан, Дундговь аймгийн Хулд, Өвөрхангай аймгийн Хужирт, Ховд аймгийн Алтай, Булган, Завхан аймгийн Отгон, Яруу, Архангай аймгийн Ихтамир суманд нийт 15 удаагийн цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, 47 автомашиныг татан гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...