Monday, August 24, 2026

Орос, Украйн олзлогдсон хүмүүсээ солилцов

Date:

Хэлэлцээ хийсний дараа Украины хяналтын бүсэд хоригдож байсан Оросын 195 цэрэг эх орондоо буцаж иржээ. Үүний хариуд Орос Украины 195 цэргийг буцааж хүлээлгэн өгсөн гэж нэгдүгээр сарын 31-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам, мөн өдөр Орос, Украины хооронд олзлогдсон албан хаагчдыг солилцох ажиллагаа Арабын Нэгдсэн Эмират улсын хүмүүнлэгийн зуучлалын дор явагдсан гэж олон нийтийн сүлжээнд жиргэжээ. Оросын 195 цэргийг Москва руу тээвэрлэхийн тулд тус улсын агаарын хүчний онгоцыг илгээж, улмаар тэднийг цэргийн эмнэлгийн байгууллагуудад хүлээлгэн өгч сувилуулна гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нэгдүгээр сарын 31-нд олон нийтийн сүлжээгээр Украин, Оросын хооронд олзлогдсон хүмүүсээ солилцсон тухай мэдээг баталжээ. Тэрбээр суллагдан эх орондоо буцаж ирсэн Украины 207 албан хаагчид, тэр дундаа Украины цэргүүд болон энгийн иргэдэд баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ он гарснаас хойш, Орос, Украин хоёр дахь удаагаа олзлогдсон хүмүүсээ өргөн цар хүрээтэй солилцож байгаа нь энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн...

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод...

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...