Friday, November 22, 2024

АНУ-ын борлуулсан зэвсгийн хэмжээ 2023 онд 56 хувиар нэмэгджээ

Date:

Жил бүрийн эхэнд нийтлэгддэг АНУ-ын Төрийн департаментын тайлан олны анхаарлын төвд байдаг. Саяхан нийтлэгдсэн ээлжит тайланд тэмдэглэхдээ, АНУ-ын гадаадад дахь зэр зэвсгийн борлуулалт 2023 онд 16 хувиар өсөж, 238 тэрбум ам.долларт хүрч, шинэ рекорд тогтоосныг дурджээ. Үүнд Америкийн засгийн газрын шууд хэлэлцээрээр борлуулсан хэмжээ 80.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оныхоос 56 хувиар нэмэгдсэн байна. Мөн Америкийн компаниудын бизнесийн шугамаар борлуулсан зэр зэвсгийн хэмжээ 157.5 тэрбум ам.долларт хүрч, 2022 оныхоос 2.5 хувиар өссөн гэжээ.

Өөрөөр хэлбэл 2023 онд зэвсэгт мөргөлдөөнөөс хамгийн их ашиг олсон орон Америк болжээ. Нэг талаар Орос, Украины дайн даамжирч, Палестин, Израил дахин гал нээлцэж, дэлхийн хэмжээнд бүс нутгийн мөргөлдөөний улмаас аюулгүйн хямрал хүндэрснээс олон орон зэр зэвсэг худалдан авч, улс орныхоо аюулгүй байдлаа баталгаажуулахад хүрсэн. Нөгөө талаар орчин үеийн зэвсэг тоноглол нөөц баялагт тавих шаардлага улам өндөрсөж, зэр зэвсгийн борлуулалтын босго ч өндөр болсон юм.

2023 онд Украины хөрш орон Польш 12 тэрбум ам.доллараар “Апачи” нисдэг тэрэг, 10 тэрбум ам.доллараар “Хаймас” пуужингийн систем, 3.75 ам.доллараар M1A1 Abra танк зэрэг олон тооны зэвсгийг Америкаас нийлүүлсэн аж. Мөн Герман 8.5 тэрбум ам.долларын үнэтэй “Chinook” нисдэг тэрэг, 3 тэрбум ам.долларын үнэтэй дунд тусгалттай пуужинг Америкаас худалдан авсан бол Болгар улс 1.5 тэрбум ам. долларын үнэтэй “Stryker” хуягт машин худалдан авчээ. Түүнчлэн Норвеги 1 тэрбум долларын үнэтэй олон зориулалтын нисдэг тэрэг, Чех 5.6 тэрбум ам.долларын үнэ бүхий F-35 сөнөөгч онгоц худалдан авчээ. Орос, Украины дайн нь Америкт их хэмжээний зэвсгийн захиалга олгон, Европын орнууд арга бус Америкаас зэвсэг худалдан авч Украины зэр зэвсгийн цоорхойг нөхөхөд хүргэсэн гэж олон улсын хэвлэлд мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны 10-р сард Палестин, Израилын мөргөлдөөн дахин дэгдсэнээс хойш Америк маш яаралтайгаар Израилд зэвсгээ борлуулж эхэлжээ. Тоо баримтад харуулснаар, 2023 оны эцэс хүрэл, Америк Израилд наад зах нь хэдэн арван мянган тонн зэвсэг нийлүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...