Saturday, April 19, 2025

2023 оны ногдол ашгийн ирэх дөрөвдүгээр сард шилжүүлнэ

Date:

Монгол Улсын Их хурлын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73 хувь орчим хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл, 26.94 хувь орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр боллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2022 онд 1.3 их наяд  төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.  Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилна. Нэг хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд  116.5 мянган төгрөг оногдохоос татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ.

Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг  ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шууд шилжүүлнэ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн 893 мянга орчим хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлэхээр зохицуулав.

2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны дөрөвдүгээр сард 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дандсанд шилжүүлэх юм.  

Иргэн та http://www.ett.mn цахим хуудсаар нэвтэрч хувьцааны мэдээллээ шалгах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...