Thursday, October 8, 2026

Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилтэд дүн шинжилгээ хийжээ

Date:

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр улсын хэмжээнд зураг төсөвгүй барилга байгууламжийн судалгаа, Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилт, эрчим хүчний салбарын байгууллагуудын худалдан авах ажиллагааны нөхцөл байдал, даатгалын сангаас тэтгэмж, тэтгэвэр олгох журмын хэрэгжилт, Эдийн засаг хөгжлийн яамны болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдан авах ажиллагаа зэрэгт тус тус дүн шинжилгээ хийжээ.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийн талаарх иргэдээс ирүүлсэн Богд уулын дархан цаазат газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг байгууллагын албан тушаалтнуудад холбогдох гомдлуудыг шалгаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнуудад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллаж, хэрэгжилтийг хянан үзсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...