Saturday, November 23, 2024

Тогтолцоог өөрчлөх тоглоомын дүрэм

Date:

Суурь реформ

Монголчууд бид анхдугаар Үндсэн хуулиа батлаад 100 дахь жилийнхээ нүүрийг үзэв. Анхны Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 32 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг хуульд 2000 оноос хойш хэд хэдэн удаа гар хүрсний дотроос 2023 оны тавдугаар сарын 31-нд оруулсан өөрчлөлт түүхэн реформ буюу тогтолцооны суурь өөрчлөлт болсноороо онцлог. Уг өөрчлөлт ердөө ганц өгүүлбэр. Тодруулбал, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Засгийн газраас өргөн барьж батлуулсан Үндсэн хуулийн энэ өөрчлөлт дараагийн шинэ 30 жилийг эхлүүлнэ. Ирэх 30 жилийн тоглоомын дүрэм болно. Өөрөөр хэлбэл тогтолцооны өөрчлөлтийг хийсэн суурь реформ юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барих үеэрээ ч, УИХ-аар батлуулсны дараа ч Ерөнхий сайд энэ тухай онцлон дурдаж байв.

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар

  • Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
  • Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
  • Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
  • Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
  • Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдана.
  • Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
  • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
  • Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ хэмээн хэлж байжээ.

Тойрог биш том бодлого ярьдаг парламент

Сонгуулийн тогтолцооноос хамаарч үе үеийн парламент жижиг тойргуудын эрх ашигт үйлчилж ирсэн гашуун түүх энэ УИХ-аар төгсгөл болно. Учир нь Үндсэн хуулийн дагуу холимог тогтолцоогоор, 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Бүсчилсэн том тойргуудаас гишүүдээ сонгоно. Тиймээс ганц аймаг, тойргийн хэдэн сумдаас сонгогддог, жижиг бодлого, зорилготой гишүүд бус улс орны, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд, хөгжлийн бодлого боловсруулдаг парламент энэ онд бүрдэнэ.

Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм зохиодог асуудалд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цэг тавьсан. Дараа дараагийн сонгуульд нэг л тоглоомын дүрмээр оролцдог байх том агуулга явж байгаа. Нэг гишүүнд ногддог эрх мэдлийн хэт төвлөрөл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эцэс болсон. Хууль тогтооход нэг гишүүн хоёр, гурван байнгын хороонд давхар ордог, хууль хэт хяналтгүй гардаг асуудал түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагддаг байх агуулгын реформ хийгдэж байгаа. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас УИХ-ын гишүүн нь өөртөө давуу байдал олгодог асуудал арилна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч МАН санаачилж хийсэн боловч бүх ард түмний хэлэлцүүлгээр оруулж, парламентад суудалтай намуудын зөвшилцлийн үндсэн дээр баталсан. Нийгмийнхээ захиалга, ирээдүйг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн шинэчлэлийг хийсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв. Үндсэн хуулийн өөрчлөлт нийгэмд олон дэвшил авчирна. Жендерт маш том дэвшил ирнэ. Монгол Улс жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу орно. Зөвхөн нутаг дэвсгэр, тойрог руу хандсан биш нийгмийн сегмент рүү хандсан том өөрчлөлтүүд гарна. Гадаад байгаа монголчуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байгаа. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна. Хүний суурь эрхтэй холбоотойгоор УИХ-д нийгмийн олон салбарын төлөөллийг оруулж ирэх үүд хаалга нээгдсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...