Saturday, August 22, 2026

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Date:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоожээ. Үүнтэй холбогдуулан тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан монгол, хятад ажилчдыг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн байна. “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайд буюу Цанхийн баруун уурхайн өмнөд хэсэгт байршилтай тул битүүмжилсэн обьектуудыг нь тус компанид хариуцуулсан байна.

Бортээгийн уурхай 424 сая коксжих нүүрсний нөөцтэй. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барина гэдэг халхавч тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах эрхийг “Админерал” компанид олгож, төрийн эрх мэдэлтэн албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ-аас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, энэ хүрээнд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...