Wednesday, July 23, 2025

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилуулах санал гаргажээ

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтжээ.
Үүнд;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.

НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилуулах санал гаргаад байгаа Н.Анхбаярын хувьд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү юм. Тэрбээр 2001 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль төгсөж, 2004 онд Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургууль Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр хамгаалсан.

2000-2002 он  УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан

2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт

2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе

2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал

2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул

2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга

2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга

2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал

2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...