Friday, October 9, 2026

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас хувийн баталгаа гаргуулан хилээр гарах эрхийг нь сэргээжээ

Date:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Тус шүүхийн эрүүгийн хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч нараас “…Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч, иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлт, мөн “…Миний үйлчлүүлэгч Б.Энх-Амгалан 2024 оны УИХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Их хурлын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улс руу албан томилолтоор явах шаардлагатай тул Б.Энх-Амгаланд урьд авсан хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү…” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт тус тус гаргасан аж.

Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг хэлэлцээд, хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2024 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Энх-Амгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...