Monday, June 9, 2025

Ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдлөө

Date:

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар тус байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн дэмжсэн байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат, ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа албан тушаалтнууд усанд хаясан чулуу шиг алга болчихдог бол өөрийн биеэр ирж, ажлаа тайлагнах сайн жишгийг тогтоож байгаа Д.Занданбат даргыг сайн ажилласан хэмээн үнэлж байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ерөнхий аудитор Д.Занданбат нь салбартаа мэргэшсэн, хамт олныг сайн бүрдүүлдэг чадварлаг боловсон хүчин гэж дүгнэдэг гэв. Ийнхүү гишүүд үг,  санал хэлж дууссаны дараа санал хураахад, 80 хувийн саналаар дэмжиж, чөлөөлөгдсөнд тооцсон байна.

Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй.   Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч,   Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны тавдугаар сарын 09-нд Улсын ерөнхий аудитороор томилогдон ажиллаж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...