Sunday, May 24, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр хамгийн өндөр дүнтэй борлуулалт хийлээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 175 багц буюу 1,1 сая тонн коксжих нүүрс арилжлаа. Биржийн арилжаа эхэлснээс хойш хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг өнөөдөр хийлээ. Арилжаанд нийт 5 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 172.3 ам.доллароос эхлэн дуудаж, 174.8 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 65 удаагийн арилжаагаар 1,264.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 9,7 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...