Sunday, May 17, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ техникүүдээ хүлээн авлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компанийн “А6-20” бизнес төлөвлөгөө/2021-2025/”-ний хүрээнд уулын ажлын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж буй шинэ техникүүдээ хүлээн авлаа.

“А6-20” бизнес төлөвлөгөөний дагуу жил бүрийн уулын ажлын хэмжээ нэмэгдэх бөгөөд олборлолтын 30 хувийг өөрийн техникээр гүйцэтгэснээр 2024 онд 56 сая м3 уулын ажлыг хийхээр байна.

Жил бүрийн уулын ажлын тодорхой хувийг өөрийн уулын техникээр хөдөлгөснөөр гэрээт компаниар гүйцэтгүүлэх олборлолтын нэгж өртгийг 7 орчим хувиар бууруулах тооцоолол бий.

Энэ удаад 120 тоннын даацтай XDE130-автосамосвал-9 ширхэг, GRT350-автогрейдер-2 ширхэг, XDE200-экскаватор-1 ширхэг, LBR PR776-бульдозер-5 ширхэг нийт 17 шинэ уурхайн үндсэн техник хэрэгсэл хүлээн авч, уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...