Sunday, August 23, 2026

“Yutong Bus” компани эхний автобуснуудаа нийлүүлэхэд бэлэн болжээ

Date:

БНХАУ-ын “Yutong Bus” компани нь Монгол Улсад нийлүүлэх 300 автобусны эхний шатны нийлүүлэлтээ хийхэд бэлэн болж байгаагаа мэдэгджээ. Автобусны эхнийх нь оны төгсгөлд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд ирж, тодорхой хуваарийн дагуу, үе шаттайгаар замын хөдөлгөөнд оролцоно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хоёрдугаар сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна. Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр байна шүү дээ” хэмээн нүүр номдоо бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...