Tuesday, August 18, 2026

Баянхошууны Хөтөлийг Хилчин хотхонтой холбосон замыг нээлээ

Date:

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороодыг холбосон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны авто замаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэлх 2.5 км замыг шинээр ашиглалтад орууллаа.

Энэ зам ашиглалтад орсноор Баянхошууны Жанцан, тойргийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, ачааллыг бууруулж байгаа юм.

Тус авто зам нь Баянхошууны хөтөл Хилчин хотхонтой холбогдож байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн баянхошууны 11 дүгээр хорооны 112 дугаар авто замаас долдугаар хорооны баянхошууны 15 дугаар авто замтай шууд холбогдож байгаа бөгөөд дүүргийн ЗДТГ, 21 дүгээр хороолол, Ханын материал орох иргэд товч замаар зорчих боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Же Мён энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост уриалав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө...

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Шинэ эдийн засагт шилжих эхлэл "Ногоон өртөө" Өнөөдөр нээлтээ хийсэн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...