Thursday, November 21, 2024

Автобус нийлүүлэх тендерт “Yutong Bus” шалгарчээ

Date:

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus Co.,Ltd” компанийг шалгаруулжээ. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд /2023.11.30/ оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн. Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...