Thursday, November 21, 2024

Улаанбаатар хотын Түгжрэлийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Date:

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Тус хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 77 санал ирүүлснийг Ажлын хэсэгт танилцуулсан гэв.

Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хаалттай болон төлбөртэй авто зогсоолуудыг нээлттэй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан авто зогсоолтой холбоотой зохицуулалтууд нь Автотээврийн тухай хуульд тусгагдсан ба НИТХ-ын бүрэн эрхэд хамаарах тул хуульчлах шаардлагатай эсэх мөн дэд төвтэй холбоотой хуулийн заалтууд хязгаарлагдмал байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг газар чөлөөлөхтэй холбоотой харилцааг Засгийн газраас баталсан журмаар бус хуулиар нарийвчлан зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн дөрөвдүгээр бүлгийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, газар албадан чөлөөлөхтэй холбоотой асуудлыг зайлшгүй хуульчлах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах эрх, үүргийг хуулийн төслөөс хасахгүй байх нь зүйтэй талаар,  Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Амарсайхан нар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлтэй холбогдох асуудлыг Засаг даргад шилжүүлэх шаардлагагүй талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гэв.

Нийслэлийг хөгжүүлэх сонгуулийн амлалтын хэрэгжилт ямар байгаа тухай, нийслэлийн авто тээвэр, орон сууцжуулах бодлого зэрэг сэдвээр асуулт асуув.  Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүрэлцээг анхаарахгүйгээр, такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй бол 3 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчлах нь  зөв эсэх, автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх шалтгаан зэргийг тодруулж байлаа.

Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл хотын өнгө зүсийг илэрхийлсэн олон улсын стандартыг хангасан таксины үйлчилгээг нэвтрүүлнэ. Харин“UBСab” зэрэг  үйлчилгээ бол иргэд сайн дурын үндсэн дээр,  ажлынхаа зав чөлөөгөөр зохион байгуулалтад орж таксины үйлчилгээ эрхэлж байгаа хэлбэр юм. Цаашид таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид тодорхой сургалтад сууж, стандарт хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусч байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. 2024 онд нийслэлийн автозамын нэвтрүүлэх чадварыг 20 гаруй хувиар нэмэгдүүлж, ирэх жилийн 6 сараас өмнө гурван нүхэн гарц байгуулна. Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай НИТХ-д яригдаагүй” гэж хариулсан.

Түүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 72 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Санал хураалт явуулж дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...