Wednesday, October 7, 2026

Киришима Б.Лхагвасүрэн кюүшюү башёд түрүүллээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башё өнөөдөр өндөрлөлөө. Дээд зиндаанд озэки Киришима Б.Лхагвасүрэн 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. 15 дахь өдөр тэрээр озэки Такакэйшог цүкиотоши мэхээр өвдөг шороодуулснаар ийнхүү эзэн хааны цомыг гардлаа. Киришима Б.Лхагвасүрэнгийн хувьд ийнхүү энэ жилийн зургаан башёгийн хоёрт нь түрүүлж байна. Тэрбээр өнөөдөр Японы эзэн хааны цом гардсан нь монголчуудын макүүчи зиндаанд хүртсэн 100 дахь түрүү болжээ.

Хоошорюү С.Бямбасүрэн башёгийн сүүлийн өдөр сэкивакэ Дайэшог давснаар 10 даваа, таван унаатай тэмцээнийг өндөрлүүлөв. Хокүсэйхо А.Даваанинж учраадаа өвдөн шороодсоноор 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж чадалгүй накикоше болж байна. Ирэх оны нэгдүгээр сарын башёд тэрбээр зиндаа буурах нь тодорхой болов. Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр мөн учраадаа унаснаар есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнийг дуусгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...