Friday, November 22, 2024

Л.Оюун-Эрдэнэ: Хүлээлтээс өндөр гарсан эдийн засгийн өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ. Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, “Энэ оны эхний хагас жилийн байдлаар дундаж өрхийн орлого зарлагаасаа давсан. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж байна” гэлээ.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс,

-Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаануудыг манайх хийсэн. ОХУ, Украйны дайны нөлөөнөөс үүдэж манай улсын инфляц 2021 онд 12 хувьтай байхад эмзэг бүлгийн өрхөд энэ тоо 18 хувьд хүрсэн. Эндээс харахад, инфляц амьжиргааны түвшин доогуур өрхөд илүүтэй нөлөөлж байна. Ногоон шийдлээр дамжиж өрхүүдийг түүхий нүүрс, сайжруулсан түлшнээс татгалзуулна гэдэг хүнд. Нүүрсний татаас, цахилгааны хөнгөлөлт зорилтот бүлэгтээ хүрч үйлчилж чадахгүй байна. Бодлогуудыг илүү оновчтой болгох шаардлага байна.

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор
Х.Цэвэлмаа,
-Эдийн засгийн өсөлтийг өрх рүү оруулах талаар ярьж байна. Гэтэл өрх өөрөө аж ахуй эрхлэх орчин бүрдээгүй байна. Бичил аж ахуй эрхлэх гэсэн зохицуулалт хуульд байвал иргэн баялаг бүтээгч болно. Өрхийн нэгдсэн кластерын бодлоготой болмоор байна. Өрсөлдөөний тухай хуульд бизнес хоорондын арилжааны зохицуулалт дутмаг байдаг. Эдгээрийг засаад явбал орон нутгийн хөгжилд ч нөлөөтэй. Бүс нутгийн бодлого өнөөдөр чухал байна. Гэтэл манай улсын Бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хугацаа 2020 онд дууссан. Татварын бодлого хуваарилалт бус зохицуулалтын үүрэгтэй байх ёстой. Өрхүүдийг үйлдвэрлэгч талаас нь харах цаг болсон.

Эдийн засагч С.Дэмбэрэл,

-Засгийн газар 2-3 сарын өмнө уул уурхайн бус экспортыг дэмжих тогтоол гаргасан. Энэ бол сайн хэрэг, одоо худалдааг нэмэгдүүлэх ёстой. Импортыг үзэн ядах хэрэггүй. Өр, баялагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өрхийн орлого, зарлагыг өргөн утгаар нь хараарай. Өрхийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд газар өмчлөх эрхийг хүртээмжтэй болго. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангаар дамжуулаад баялгийг иргэн бүрт тэгш хүртээмжтэй болгох заалт оруулсан. Үүнийг өрхүүдэд хувьцаа байдлаар олговол зүгээр. Тэгш бус байдал жинхэнэ утгаараа үүсээгүй байхад хэт туйлширч болохгүй. Баян, хоосны ялгаа нийгмийг донсолгох хэмжээнд очоогүй байгаа шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...