Sunday, February 22, 2026

RFID цахим гэрчилгээг тээврийн хэрэгслийн хяналт, үзлэгийн төвүүдэд үнэгүй суурилуулж өгч байна

Date:

Улсын хэмжээнд 2023 оны арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн RFID тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нааж эхэлсэн. Уг гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй нааж байна. Тиймээс “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр очиж RFID tag-аа үнэгүй наалгах боломжтой.

RFID цахим гэрчилгээг  тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх технологи юм. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг. RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ  нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ.

RFID технологийг 1950 оноос эхлэн Олон Улсад ашиглаж ирсэн. Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ашиглаж байгаа. Өртөг зардлын хувьд ч харьцангуй хямд. Олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар RFID нь манай улсын замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд тохирох, хямд өртөгтэй технологи юм гэдгийг зөвлөмжийг өгсөн байна.

Монгол Улсын хэмжээнд 1 сая 180 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн...

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн...

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...