Sunday, August 16, 2026

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт юм.

Компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр борлуулж,  орлогыг нэмэгдүүлснээр гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хил үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.8 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...