Sunday, November 24, 2024

Австралийн Ерөнхий сайд Жулиан Ассанжийг суллахыг уриалжээ

Date:

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллага WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг суллах олон жилийн хүчин чармайлтынхаа нэг хэсэг болгон шинэ кампанит ажил эхлүүлжээ. Энэ оны 10-р сарын 18-наас эхлэн дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, тэднийг дэмжигчид Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын бэлтгэсэн контентыг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр цацаж, АНУ-ын засгийн газар Ассанжийг яллаж байгаа нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдэх эрхэд учирч буй аюул гэдгийг онцолж байгаа аж.

Хамгийн сүүлийн мэдээгээр Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг суллахыг дахин хүссэн байна. Ассанжийг АНУ-д хүлээлгэн өгвөл түүнд бүх насаар нь хорих ял өгч магадгүй байгаа юм. Түүнийг шилжүүлэн өгөх асуудлаарх эцсийн хэлэлцүүлгийг Их Британид хийхээр болсон ч тов нь зарлагдаагүй хүлээгдэж буй.

2019 оны дөрөвдүгээр сараас хойш Их Британид хоригдож байгаа Ассанжийг суллахыг шаардаж Le Monde, The Guardian зэрэг олон улсын хэвлэлүүд уриалсан байна. Тэд үүгээрээ Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас санаачлан өрнүүлж буй мэдээлэл авах эрхийг хамгаалах кампанит ажлыг дэмжиж байгаа аж.

“Дэлхийн өнцөг булан бүрт байгаа мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ч энэхүү байгууллагын хөндөж буй зарчмуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэх нь урьд өмнөхөөсөө илүү чухал юм. Хэрэв АНУ-ын засгийн газар Ассанжийг шилжүүлэн авч, тагнуулын тухай хуулийн дагуу яллах юм бол задруулсан нууц мэдээлэлд нь тулгуурлан мэдээ нийтэлсэн хэн бүхэн дараагийнх нь яллагдагч байж магадгүй юм. Жулиан Ассанжийг дэмжих олон улсын эв санааны нэгдлийг хэтэрхий оройтохоос өмнө үргэлжлүүлэн эрчимжүүлж, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад та бүхний тусламж бидэнд чухал юм” хэмээн Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын албан мэдээнд дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...