Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа зүрхний шигдээсээр таалал төгсжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг “Хятадын Коммунист намын 17, 18, 19 дэх удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд асан нөхөр Ли Кэчян 2023 оны 10-р сарын 27-ны шөнө 00:10 цагт 68 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Шанхай хотод амарч байгаад 10-р сарын 26-ны өдөр зүрхний шигдээсээр өвчилж эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж авсан боловч шөнийн 0 цаг 10 минутад зүрх нь зогссон байна” хэмээн мэдээлжээ.
Ли Көчян 1955 онд БНХАУ-ын Аньхуй мужийн Диньюань-д албан хаагч Ли Фэнсаний гэрт төржээ. 1974 онд дунд сургууль дүүргээд мужийнхаа нэгэн хамтралд хуваарилагдан ажиллаж эхэлжээ. 1976 оны 11 дүгээр сард Хятадын Коммунист намд элсэж бригадын намын хорооны нарийн бичгийн дарга болж «Мао Зэдуны сургаалийг суран дэлгэрүүлэгч» цол хүртэж байжээ.
1978-1982 онуудад Бээжингийн их сургуудийн хуулийн ангид суралцсан, 1982 оны 2-р сараас Бээжингийн Их сургуулийн Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга болжээ. 1983-1985 онд БНХАУ-ын Коммунист залуучуудын Эвлэлийн боловсролын байгууллагуудын хэлтсийн даргаар ажиллаж, нэгэн зэрэг Бүх Хятадын оюутны холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн даргад нэр дэвшигчээр ажиллаж байсан.
1995 онд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1991 онд ХКН-ын Төв хорооны дэргэдэх намын төв сургуульд суралцсан. 1993 оны гуравдугаар сараас 1998 оны зургаадугаар сар хүртэл 13 дугаар хурлын Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, нэгэн зэрэг – Хятадын Залуучуудын Улс төрийн сургуулийн ректор.
1998-2002 онд Хэнань мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн даргын орлогч, 1998-2003 онд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, мужийн захирагч хийжээ. Ли Көчян Хятадын хамгийн их хүн амтай, ядуу, асуудалтай мужуудын нэг байсныг жижиг төслүүдэд цаг үрсэнгүй, харин мужийн эдийн засгийн өсөлтийн асуудлыг цогцоор нь шийдэх арга замыг эрэлхийлж, тус мужаа хөрөнгө оруулалт татахуйц болгож чадсан.
2004 онд Ляонин руу шилжүүлж, 2004 оны 12 дугаар сараас 2007 оны 10 дугаар сар хүртэл (ХКН-ын XVII их хурал) тус мужийн намын хорооны дарга, хууль тогтоох хурлын байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Ляонин мужид Ли Көчян “Нэг шугамын таван цэг” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Далянь, Дандун болон бусад боомтуудыг нэг тээврийн сүлжээнд нэгтгэж, худалдааны эргэлтийг сайжруулах зорилготой байжээ. Мөн тэрээр Орон сууцны асуудлыг шийдэхийн тулд их зүйл хийсэн байна.
2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 12 дугаар Их хурлын анхдугаар чуулган түүнийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд буюу Хятадын Засгийн газрын тэргүүнээр батлав. Ли Көчян ажлаа хүлээн авмагцаа БНХАУ-ын Төрийн зөвлөл нийгмийн болон зах зээлийн төлөө чиг үүргийнхээ гуравны нэгийг орхих болно, учир нь төр хэт олон асуудлыг хянаж, шийдвэрлэдэг гэж мэдэгдсэн.
2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 13 дугаар Их Хурлын анхдугаар чуулганы депутатууд Ли Көчяныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд – Хятадын засгийн газрын тэргүүнээр хоёр дахь удаагаа улиран сонгосон байна. Түүний нэрийг БХАТ-ийн Их хурлын 2964 депутат дэмжиж, хоёр депутат эсрэг санал өгсөн байна. Ли Көчяны нэрийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэвшүүлсэн юм.