Friday, November 22, 2024

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 24-нд болно

Date:

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт товлон зарлажээ.

УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс шилжүүлэн авсан. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэргийг нь үргэлжлүүлэн шалгаад өнгөрсөн долдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т бусад яллагдагч нарын хамт хүргүүлсэн юм. Т.Бадамжунайг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...