Thursday, July 9, 2026

Д.Цэрэнтогтох аваргын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох өвдөг шороодолгүй тэргүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башёд дээд зиндаа макүүчигийн дээд хэсгийн өндөр цолтой бөхчүүд тааруухан барилдаж байна. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас өнжсөн тул энэ удаагийн башёг озэки цолтнууд ахалж буй. Монголын хоёр озэки нараас Киришима Б.Лхагвасүрэн зургаан даваа, дөрвөн унаатай, Хоошорюү С.Бямбасүрэн дөрвөн даваа, зургаан унаатай явна. Харин озэки Такакейшо долоон даваа, гурван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Монгол бөхчүүдээс маэгаширагийн баруун жигүүрийн гурваас босож барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил арван өдөр дараалан өвдөг шороодоод байна.

Мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаа макүшитад Дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюу Р.Жамъянтогтох ганц ч унаагүйгээр тав даван тэргүүлж явна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард мөн нэг ч өвдөг шороодоогүй боловч нэмэлт барилдаанаар өвдөг шороодон зиндаандаа түрүүлж чадаагүй юм. Энэ сард мөн үлдсэн хоёр барилдаанд давж гэмээнэ түрүүлэх боломжтой. Тэрбээр их аварга Асашёорюүгийн харьяалагдаж асан “Такасаго” дэвжээний бөх юм. Асашёорюү аварга түүнийг сүмод хөл тавихад нь нөлөөлсөн аж. Р.Жамъянтогтох макүшитад түрүүлбэл жюүрёо зиндаанд дэвшин, сэкитори болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...