Thursday, July 9, 2026

Уурхайчдын “Эрдэнэс хотхон” үүдээ нээлээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад орууллаа. Шинэ хотхон ашиглалтад орсноор уурхайчид тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрладаг байсан бол одоо шинэ хотхонд, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлаж байна.

“Эрдэнэс хотхон” нь  тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүрэн цутгамал хийцтэй, 300 хүний багтаамжтай бөгөөд дотроо номын сан, хурлын танхим, хоолны заал, амрах өрөө, бялдаржуулах танхим зэргийг иж бүрнээр нь шийдсэнээрээ онцлогтой. Мөн гадна талдаа усан оргилуур, задгай театртай, уурхай болон захиргаатай ойр байрладаг зэрэг олон давуу талтай.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд өндөр бүтээмжтэй ажиллахын зэрэгцээ компанийн ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал 2024 онд Эрдэнэс Тавантолгой ХК жилд 15 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай хоёр баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...