Sunday, December 21, 2025

Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг  хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна.

Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ. Ганга нуурыг сэргээсэн нь цаашид Хөвсгөл, Өгий, Хэрлэн, Өгий, Туул, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх ажлын эхлэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэж, төслийн II шатанд шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны улсын төсөвт суулгахад дэмжлэг үзүүлэхээ хэлэв.

Төслийн эхний шатанд ажлын зураг төсөл боловсруулж, хагшаас болон  Молцог элсний ургамалжилтын судалгаа хийн, бэлчээрийн усан хангамжийн 10,  ойжуулах талбайн усалгааны 3 худаг гарган, нуурыг тойруулан хамгаалалтын 15 км гаруй хашаа татаж, гурван га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, найман га талбайд ойн зурвас, хоёр га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан юм. II шатанд Ганга нуурыг тэжээгч булгуудыг байгалийн жамаар нь сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалж нуурын эргийг чулуужуулах, ойн зурвасыг өргөтгөх зэрэг ажлыг цогцоор нь бүрэн хийж дуусгана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун...

“Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр...

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогтыг...

Их хэмжээний байгалийн чулуу хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Сайншанд дахь гаалийн газрын харьяа "Чойр" гаалийн салбарын хяналтын...