Thursday, July 2, 2026

Монголын анхны BMX Racing дугуйн зам арванхоёрдугаар сард ашиглалтад орно

Date:

Олимпийн төрөл болох ВМХ дугуйн Racing буюу уралдааны төрлийн 350 метрийн замыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын захиалгаар Улиастайн гүүрний зүүн талд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад өгөхөөр эрчимтэй ажиллаж байна. “BMX Racing” төрөл нь 1970 онд АНУ-ын Калифорни мужаас эхлэн хөгжиж, анхны олон улсын ВМХ дугуйн холбоо 1981 онд байгуулагдаж, анхны ДАШТ 1982 онд зохиогдож, 1993 оноос Дэлхийн дугуйн холбоонд /UCI/ дугуйн нэг төрөл болон багтаж, 2008 оноос Бээжингийн олимпод албан ёсоор орж иржээ.

Монголд 2008 оноос ВМХ Триал төрөл, 2013 оноос ВМХ Free style төрлүүд хөгжиж, анхны ВМХ Racing төрлөөр 2019 онд Азийн АШТ-нд болон сургалтад хамрагдсан байдаг. ВМХ Racing төрлөөр хамгийн бага 2-3 насны хүүхдүүд эхлэн хичээллэх боломжтой ба бусад дугуйн төрлүүдийн суурь болдгоороо онцлогтой юм. Иймээс ВМХ Racing төрлийн дасгалжуулагчаар тууштай ажиллах залуучуудыг Монголын дугуйн холбоо гэрээ хийж хамтран ажиллаж бүхий л шаардлагатай сургалтад хамруулахад бэлэн байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...