Sunday, November 24, 2024

Ц.Магалжав: Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахаар ажиллаж байна

Date:

Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд өнөөдөр эхэллээ. Барилдааныг нээж Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав үг хэллээ. Тэрбээр “Намрын налгар сайхан өдрийн мэндийг эрхэм хүндэт зочид, бөх сонирхогчид бөхчүүддээ хүргэе. Монгол бөхийн өргөөнд есдүгээр сард уламжлал ёсоор зохион байгуулагддаг намрын улирлын нээлтийн барилдаан эхэлж байна. Өнгөрөгч улирал буюу 2022 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны зургадугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны 109 өдөрт бөхийн барилдаан зохион байгуулагдсан нь Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон 1998 оноос хойших 25 жилийн хугацаанд тоон үзүүлэлтээр нэгэн шинэ хуудас бичигдлээ. Олон барилдаан зохион байгуулагдсаны үр дүн их байвч анхааран үзэх асуудлууд байх нь дамжиггүй. Үүний учир 2023 оны намар цагийн нээлтийн барилдаанаас эхлэн барилдаан болон барилдах бөхийн тоо, эхлэх дуусах цаг зэрэг зохион байгуулалтыг өөрчилж ажиллана.

Ирэх жилд МҮБХ-ны үндсэн үүрэг болох бөх, жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах бөгөөд үүний дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор хийн гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.

Үүний тулд одоо ид барилдаж байгаа Та бүхэн болон өмнөх үеийн бөхчүүдээс энэ байгууллагатай холбоотой шантаажилсан болон дарамталсан гэх мэт баримтуудыг гарган өгөх нэн шаардлагатай байна. Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахаар дан ганц Үндэсний бөхийн холбоо түүнд харъяалагдах бөхчүүдийн шахалт, шаардлагаас гадна эрх барьж байгаа албан тушаалтнуудын шийдвэр тун чухал байна. Бид эрх баригчид, шийдвэр гаргагчдаас хууль бус зүйл хүсээгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан нарын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Тэд тус байгууллагыг шалгуулах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд л Монгол бөхийг мөхөөн доройтуулах допинг хэмээх хорт зүйлийн үндсийг таслах эхлэл болохоор байна. Мөн допингийн зөрчил гарган бусдыг хохироосон жижиг хэмжээний шантаажлагч өөрийн бурууг бусдаас хайж, допингийн шинжилгээ өгүүлэхгүй байхаар олон нийтийн сүлжээгээр турхирч байгааг эрүүл ухаантай хэн боловч ойлгон тунгаах хэрэгтэй. Бидний дараагийн ажил бол залгамж халаагаа бэлтгэх. Үүний нэг ажил бол Монгол бөхийн өргөөнд энэ улирлаас эхэлж үндэсний бөхийн секц дугуйланг нээлттэй ажлуулах боломжийг гарган дасгалжуулагчдыг сонгох, тамирчдын усанд орох өрөөг бэлэн болгоод байна. Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж байгаа “Нутгийн буян групп”-ийн хамт олон удирдлагууддаа ажлын их амжилтыг хүсье” гэлээ.

Тус барилдаанд зодоглохоор:

1. у.ав Оргихын Хангай

2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

3. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон

4. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан

5. у.з Батзоригийн Батмөнх

6. у.з Доржийн Анар

7. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

8. у.з Цэдэнбазарын Одбаяр

9. у.х Нацагсүрэнгийн Золбоо

10. у.х Батсүхийн Зоригтбаатар

11. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

12. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

13. у.х Ганцогтын Бадрах

14. у.х Хүрэл-Очирын Гантулга

15. у.х Сүхбаатарын Сүхбат

16. у.н Нурланы Мустафа

17. у.н Лхагвасүрэнгийн Гантулга

18. у.н Базаргүрийн Бадамсүрэн

19. у.н Болдбаатарын Батжаргал

20. у.н Лутын Батзориг

21. у.н Цэндзэсэмийн Чимэддорж

22. у.н Батцэнгэлийн Чимэдвандан

23. у.н Галсан-Очирын Ганжад

24. у.н Шоовдорын Дарханбат

25. у.н Дашдоржийн Цэрэнтогтох

26. у.н Доржхандын Хүдэрбулга

27. у.н Хутагийн Цогтгэрэл

28. у.н Цэрэнбатын Сандагдорж

29. у.н Батжаргалын Лхагвадорж

30. у.н Эрдэнэбатын Нямаа

31. у.н Энхбатын Сумъяабат

32. у.н Хүрэлбаатарын Оргилболд

33. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан

34. у.н Энхтүвшиний Батмагнай

35. у.н Лхагвасүрэнгийн Отгонбаатар

36. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун

37. а.а Оюунгэрэлийн Наранбаатар

38. а.а Нямдоржийн Өсөхбаяр

39. а.а Энхбаатарын Төгөлдөр

40. а.а Өрнөхбаярын Сүхбат

41. а.а Мөнхжаргалын Бямбадорж

42. а.а Мөнхбатын Даваасүрэн

43. а.а Ганболдын Төрмөнх

44. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн

45. а.а Ганпүрэвийн Ганбаатар

46. а.а Пүрвээгийн Өсөхбаатар

47. а.а Төрбатын Довчинсэмбээ

48. а.а Батхуягийн Батзориг

49. а.а Бат-Очирын Гончигтавхай

50. а.а Батнасангийн Үүрцайх

51. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал

52. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал

53. а.а Энхбатын Тулга

54. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож

55. а.а Галбадрахын Дармаажанцан

56. а.а Баянжаргалын Төмөрбаатар

57. а.а Хүрэлбаатарын Батбаяр

58. а.а Идэрийн Мандах

59. а.а Тулгаагийн Сүрэнжав

60. а.а Даваасүрэнгийн Аззаяа

61. а.а Цэрэндоржийн Ганбат

62. а.а Чинбатын Алтангэрэл

63. а.а Балдиржамцын Тайван

64. а.а Доржсүрэнгийн Батсүх

65. а.а Даваасүрэнгийн Алтанцоож

66. а.а Будаагийн Батсайхан

67. а.а Насан-Очирын Намнансүрэн

68. а.а Жаргалсайханы Алтаншагай

69. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул

70. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ

71. а.а Сампилын Цогтбаатар

72. а.а Мягмардоржийн Баяржавхлан

73. а.а Уламбаярын Батцоож

74. а.а Пүрэвдоржийн Хүрэлбаатар

75. а.а Жаалаагийн Наранбаатар

76. а.а Доржийн Ням-Очир

77. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр

78. а.а Баасангийн Шаравдорж

79. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл

80. а.з Жавзандуламын Хатанзоригт

81. а.з Даваадагвын Дарханбаатар

82. а.з Мягмарын Тэгшбаяр

83. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж

84. а.з Батбаярын Мандалбат

85. а.з Жаргалсайханы Жавхлан

86. а.з Жигжидсүрэнгийн Бямбадонид

87. а.з Чулуунбатын Даш

88. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр

89. а.з Цогоогийн Алтансүх

90. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ

91. а.з Батсайханы Адъяасүрэн

92. а.з Сугирын Доржпалам

93. а.з Энхболдын Төмөрсүх

94. а.з Отгонбатын Баяржаргал

95. а.х Оргодолын Үйтүмэн

96. а.х Баасанцогтын Өлзийсайхан

97. а.х Батжаргалын Жигжидсүрэн

98. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан

99. а.х Чойжоохорлоогийн Чойжилсүрэн

100. а.х Дашдамбын Цэрэндорж

101. а.х Бүүвэйбаатарын Анхтөр

102. а.х Даш-Очирын Батсүмбэр

103. а.х Алтансүхийн Доржпалам

104. а.х Доржготовын Доржсүрэн

105. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр

106. а.н Батбадралын Ганзолбоо

107. а.н Батсүхийн Баатарболд

108. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ

109. а.н Батмөнхийн Лхагва-Очир

110. а.н Ганбатын Ганзориг

111 а.н Отгонбатын Баярбаасан

112. а.н Равдандоржийн Лхамжав

113. а.н Баттулгын Дашдаваа

114. а.н Төмөрсүхийн Дэчинжүрмэд

115. а.н Батсүхийн Эрдэнэбуян

116. а.н Дашийн Төрбаяр

117. а.н Алтанхуягийн Эрдэнэмөнх

118. а.н Нацагдоржийн Даваадорж

119. а.н Баярхүүгийн Улаалзгана

119. а.н Батбаатарын Хүдэрбаатар

120. а.н Санжсүрэнгийн Амарсанаа

121. а.н Оргодолын Зундуй

122. а.н Раднаагийн Анхбаяр

123. а.н Сугирын Лундаа

124. а.н Бямбаагийн Билгүүнтөгс

125. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ

126. а.н Хадбаатарын Нямдорж

127. а.н Баярсайханы Батзориг

128. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан

129. а.н Сэнгэдондогийн Пүрэвжанцан

130. а.н Орынхан Ерболсын

131. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд

132. а.н Төрбатын Мягмаржав

133. ц.н Ганбатын Эрдэнэтогтох

134. а.н Дамжингийн Ядамсүрэн

135. а.н Намсрайжавын Амаржаргал

136. а.н Дүгэрсүрэнгийн Дашням

137. а.н Саранцэцэгийн Занданхүү

138. а.н Бат-Эрдэнийн Жигжидсүрэн

139. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва

140. а.н Батбаатарын Бат-Эрдэнэ

141. а.н Төмөрбатын Мөнхбат

142. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ

143. а.н Сүхбаатарын Очирпүрэв

144. а.н Айдис Айбек

145. а.н Баярцогтын Мөнхзориг

146. а.н Батбаярын Сундуйжав

147. а.н Занданбаатарын Галт-Очир

148. а.н Нүржигдаваагийн Пүрэвдаваа нарын бөхчүүд бүртгүүлжээ.

Тус барилдааны түрүү бөх 10.0 сая төгрөг, үзүүр бөх 7.0 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 3.0 сая төгрөг, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван азтан тодруулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...