Thursday, August 13, 2026

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өндөрлөлөө

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Фернандо Рейс болон албаны бусад хүн үдэн мордуулав.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францист бараалхав.

Пап Францис Католик хамба, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс, шашны хариуцлагатны ажилтнууд, Монгол дахь шашны тэргүүн нар, төлөөлөлтэй уулзаж, талархал магтаалын мөргөл үйлдэх ёслол, “Энэрэл Нигүүлслийн өргөө”ний нээлтэд оролцлоо.  Пап Францисын төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх түүхэн айлчлал боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...