Friday, April 18, 2025

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид ярьж байна

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид Онцгой дэглэмийн хугацаанд уурхайн олборлолт, борлуулалт, тээврлэлтийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар ярилаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сэтгэгдлээ илэрхийлэв.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Э.АРИУНБОЛД: “Биржээр нүүрс экспортолдог болсноор хаягдал гардаг, нүүрс дутдаг гэх ойлголт байхгүй болсон. Бид анх удаа нүүрсээ биржээр борлуулж, худалдан авагчдад шууд хүргэх ажлыг хариуцлагатайгаар эхлүүлсэн нь олон талын ач холбогдолтой ажил боллоо” “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 02 сараас эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулсан. 2023 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаар нийт 44 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн нүүрс борлуулж 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

Б.МӨНХЗАЯА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР: “Онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолт 2.9 дахин нэмэгдсэн” “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө сард дунджаар 700 мянган тонн нүүрс олборлодог байсан. Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс олборлолтыг нэмэгдүүлж сард дунджаар 2 сая тонн нүүрс олборлодог болсон. Энэ тоон үзүүлэлт нь Онцгой дэглэмийн өмнөх үетэй харьцуулахад олборлолт 2.9 дахин нэмэгдсэн. Нүүрс ачилт борлуулалтыг гүйцэтгэлтэй уялдуулан сар бүр төлөвлөлт хийж байна. 2023 оны наймдугаар сард борлуулалт 3 сая тоннд хүрсэнтэй холбоотойгоор уулын ажлын олборлолтын хэмжээг 2.8 сая тонн болгон нэмэгдүүлэн ажиллаж байна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д 13 ДАХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БУЙ СТАНДАРТ ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Х.ҮҮРИЙНТУЯА. “Эрдэнэс Тавантолгой ХК-ний ололт амжилт нь удирдлагуудын оновчтой төлөвлөлт, зөв зохион байгуулалт болон нийт уурхайчдын маань ур чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн гэж боддог”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...