Wednesday, October 7, 2026

Ерөнхий сайд Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус коллеж нь говийн бүсийн уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэдэг гол суурь болж өгдгөөрөө онцлогтой.

УИХ-аар батлагдсан Боловсролын багц хуулиар Мэргэжлийн боловсрол болон техникийн боловсрол эзэмших хугацаа 2.5 байсныг 3 жил болгож өөрчилсөн. Ингэснээр Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд ЕБС-ийн 12 жилийн хөтөлбөрийг бүрэн үзэхээс гадна, 2.5 жилээр суралцаад нас хүрээгүй гэдэг шалтгаанаар ажлын байранд ажиллах боломжгүй байсан тогтолцооноос гарсан. Мөн тухайн оюутан хүсвэл заавал ЭЕШ өгөхгүйгээр их дээд сургуульд шатлан суралцах боломж нээгдсэн зэрэг суурь тогтолцооны шинэчлэл хийгдэж байна. Хуучин МСҮТ-д амьдралын боломж тааруу айлын хүүхэд юмуу сурлага тааруу хүүхдүүд элсэн суралцдаг гэсэн ойлголт, хандлага өөрчлөгдөх шинэ алхам хийгдсэн гэж хэлж болно.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр энэ хичээлийн жилээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгджээ. Тус коллеж барилга, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж байна. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж 70-80 хувь нь ажлын байртай болдог байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...