Tuesday, June 30, 2026

Төмөр замын доогуурх авто замын нүхэн гарцны нэгдүгээр төслийн ажил жигдэрчээ

Date:

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар болсон. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Төслийн нэгдүгээр байршил буюу Таваншар, төмөр замын 396-р гарам дахь нүхэн гарцны ажилтай өнөөдөр танилцлаа.

Энэхүү төслийг “Чайна Тисижу Сивил Инженеринг групп” ХХК гүйцэтгэхээр 2023 наймдугаар сарын 04-нд ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд түр гүүрэн байгууламж буюу 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй тулгуур багана, түр тулаас зэргийг хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг Толгойт-УБ2 өртөөний 1-р зам дээр бэхлэх ажил явагдаж байв. Дам нурууг төмөр зам дээр байрлуулсны дараа галт тэрэгний хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцны суурийн ухмал болон их биеийн ажлыг эхлүүлнэ гэж төслийн Гүйцэтгэх захирал Жан Хао хэллээ.

Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал үүсэхгүй юм. Уг төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...