Saturday, August 15, 2026

Иргэн газраа хэт өндөр үнэлснээс болж Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох замын ажилд хүндрэл үүсчээ

Date:

Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хорооллын араар Толгойтын замтай холбох олон түвшний огтолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын явцтай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар биечлэн танилцжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК-ийн түншлэл шалгарч төслийн ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 95 хувьтай, газар шорооны ажил өрнөж байгаа аж. Нийт зургаан эгнээ, хоёр талдаа тойрогтой, 5.2 км гол болон холбоос зам, 125.3 метр гүүрэн гарцтай, олон түвшний огтлолцол хийгдэхээр батлагдсан. Энэхүү зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал болон Баянхошууны буюу Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөөний ачаалал 12.3 хувиар буурах тооцоолол гарсан байна.

“Иргэн Ч-гийн өмчлөлийн дөрвөн газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа. Газар, бусад эд хөрөнгийг нь 1.6 тэрбумаар үнэлсэн ч дөрвөн тэрбум төгрөг нэхэж байгаа учраас ойлголцож чадахгүй байдал үүссэн” гэдэг мэдээллийг гүйцэтгэгч компанийнхан өгчээ. Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээн байгуулалтад иргэн, ААН-ийн дэмжлэг, эерэг оролцоо, нийгмийн хариуцлагатай байдал, эх оронч сэтгэл хамгийн чухал гэдгийг Ж.Сүхбаатар сайд онцолжээ.

default
default

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...