Tuesday, June 30, 2026

БНХАУ-ын нүүрсний хэрэглээ өсчээ

Date:

Өнгөрөгч долдугаар сард БНХАУ-ын макро эдийн засаг үргэлжлэн сэргэх хандлагатай болж, эрчим хүчний гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ашиглалт ерөнхийдөө тогтвортой байжээ. Тус улсын Нүүрсний аж үйлдвэрлэлийн холбооны статистикээс харахад, цахилгаан эрчим хүч, нүүрсний хэрэглээ нэмэгдэж, дотоодын нүүрсний эрэлт ноднингийн мөн үетэй харьцуулахад өсчээ.

Тайланд, Хятад улсын жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 20 сая юаниас дээших нүүрсний компаниуд өдөрт дунджаар 12 сая 180 мянган тонн, сардаа 380 сая тонн нүүрс олборлосон байна. Эхний 7 сард компаниуд 2 тэрбум 670 сая тонн нүүрс олборлосон нь ноднингийн мөн үеэс 3.6 хувиар өссөн дүн юм.

Үүний зэрэгцээ, Хятадын нүүрсний импорт сайн байгаа бөгөөд долдугаар сард импорт 2022 оны долдугаар сартай харьцуулахад ихээр өсчээ. Хятадын Нүүрсний аж үйлдвэрлэлийн нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Жан Хун хэлэхдээ, он гарсаар буюу эхний долоон сард нүүрсний үйлдвэрлэл, нийлүүлэлт нэмэгдэж, цаашид Хятадын усан цахилгаан станцуудын эрчим хүчний үлйдвэрлэл, шинэ эрчим хүчний өөрчлөлтөд бат бөх суурь тавьсан гэв.

Үүний зэрэгцээ, энэ жил Хятадын гол төмөр замын тээврийн хүчин чадал нэмэгдэн, Хаолэбаожи-Жи Ань, Жинин-Тунляо, Ватан-Рижао чиглэлийн олон төмөр зам нүүрсний нийлүүлэлтэд дэмжлэг болж байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...