Sunday, November 15, 2026

“Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд 30-нд эхэлнэ

Date:

БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Ковид цар тахлын улмаас хоёр жил тасалдсан уг арга хэмжээ энэ жил “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд нэрийн дор наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Соёлын өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд болно. Нээлтийн үеэр “Зэвсгийн эрдэм” Шаолин Үшүгийн тусгай тоглолтыг толилуулахаар бэлтгэжээ. Энэхүү тоглолт Соёлын төв өргөөнд хоёр өдөр дараалан олон нийтэд хүрнэ.

Соёлын өдрүүдийн хүрээнд Өвөрмонголын уламжлалт эмнэлгийн эмч нар үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх юм байна. Тодруулбал, наймдугаар сарын 31-нд Клиникийн хоёрдугаар эмнэлэгт, есдүгээр сарын 01-нд Налайх дүүрэгт өвөрмонголын уламжлалт эмнэлгийн эмч нар үзлэг хийх гэнэ.

Зургаан өдрийн турш үргэлжлэх соёлын өдрүүдийн хүрээнд “Тэнгис”, IMAX кино театрт хятад киноны өдөрлөг болно. Мөн дууны уралдаан, гала тоглолт зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...