Tuesday, June 30, 2026

Францын элчин сайдыг 48 цагийн дотор Нигериэс гарахыг шаарджээ

Date:

Нигерийн цэргийн засгийн газрын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яам 25-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Францаас Нигерт суугаа элчин сайд Силвен Итайг 48 цагийн дотор хилээс гарахыг шаарджээ. Уг мэдэгдэлд, Нигерт суугаа Францын элчин сайд Итай, Нигерийн цэргийн засгийн газрын Гадаад хэргийн сайдтай уулзахаас татгалзаж, мөн Франц улс Нигерийн үндэсний эрх ашгийн эсрэг удаа дараа үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Нигерийн цэргийн засгийн газар Итайг 48 цагийн дотор Нигерийн хилээс гарахыг шаардав гэжээ.

Францын ГХЯ энэ сарын 25-ны орой Францын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Нигерийн цэргийн засгийн газар Францын элчин сайдыг хилээс гарахыг шаардах эрхгүй гэж мэдэгджээ. Долдугаар сарын 26-нд Нигерийн Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны зарим цэргүүд Ерөнхийлөгч Базоумыг саатуулсан. Мөн шөнөдөө төрийн эргэлт хийсэн цэргүүдийн төлөөлөгчид Нигерийн үндэсний телевизээр Эх орноо батлан хамгаалах үндэсний хороо байгуулж, ерөнхийлөгч Базоумыг огцруулж, төрийн хэргийг цэргийн дэглэм гартаа авснаа зарлав.

Бэлтгэсэн Г.Хилийнцэцэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...