Friday, November 22, 2024

Номхон далайн эргийн орнууд Японы засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй

Date:

Япончууд Фүкүшимагийн цөмийн бохирдолтой усаа Номхон далай руу асгаж эхэлсэнтэй зэрэгцэн далайн эрэг орчмын орнуудын эсэргүүцэл нэмэгдэж байна. Цөмийн бохирдолд нэрвэгдсэн Маршаллын арлууд зэрэг арлын орнуудын хувьд Японы үйлдэл нь тэдний гашуун дурсамжуудыг сэргээсэн юм. Номхон далайн эргийн орнууд Японы засгийн газрын хэт хувиа хичээсэн үйлдлийг хүлцэн тэвчих ёсгүй, цөмийн бохирын нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолжээ. 

Маршаллын арлууд нь Номхон далайн төв хэсэгт оршдог. Дэлхийн 2-р дайны дараа АНУ-ын хилийн чанад дахь цөмийн туршилтын талбай болжээ. “Лос Анжелес Таймс” сонин 2019 онд нийтэлсэн нийтлэлдээ 1946-1958 оны хооронд АНУ Маршаллын арлуудад 67 удаа цөмийн туршилт хийж, Номхон далайн арлууд, далайн экологи, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан. Түүнчлэн АНУ Невада мужийн цөмийн туршилтын талбайгаас 130 гаруй тонны цөмийн бохирдсон хөрсийг Маршаллын арлуудад шууд хаясан байна. Өнөөдрийг хүртэл нутгийн иргэд цөмийн цацраг, далайн биологийн бохирдол, цөмийн хаягдал алдагдсаны асар их хор хөнөөлийг амссаар байна.

Тэдний хуучин шарх эдгэрээгүй байхад шинэ шарх нэмэгдлээ. Хоёр жилийн өмнө Японы засгийн газар тэнгист бохирдсон ус зайлуулах төлөвлөгөөгөө зарласны дараа Номхон далайн арлын орнууд үүнийг даруй эсэргүүцэж, бүс нутагт дахин хор хөнөөл учруулна гэж шүүмжилсэн юм. Маршаллын арлууд Японоос өөр хувилбар хайж, далай тэнгисийн байгаль орчныг хамгаалах олон улсын үүргээ биелүүлж, Номхон далайг цөмийн хаягдлын газар болгон ашиглахаа зогсоохыг удаа дараа шаардсан.

1.3 сая гаруй тонн цөмийн бохирдсон ус үүсгэж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцад хамгийн өндөр түвшний цөмийн осол болсон талаар хүмүүс сайн мэднэ. Цөмийн бохирдолтой усанд 60 гаруй төрлийн радионуклид агуулагддаг, хагас задралын хугацаа нь хэдэн зуун мянган жил хүртэл байдаг нь хэд хэдэн судалгаагаар нотлогдсон. Олон цөмийн цэвэршүүлэх системээр (ALPS) цэвэршүүлсэн цөмийн бохирдсон усны бараг 70 хувь нь хаягдлын стандартад нийцэхгүй байгааг Японы тал өөртөө ч хүлээн зөвшөөрч байна. Эдгээр хортой бодисууд далайн урсгалаар дэлхий даяар тархаж, хэмжээлшгүй их үр дагаварт хүргэнэ. Япон улс өөртөө мөнгө хэмнэж, цөмийн бохирдлын эрсдэлийг харин дэлхий дахинд шилжүүлж байгаа тул хил дамнасан хохирлын нөхөн төлбөрийг хариуцах ёстой.

Хууль зүйн хувьд одоогоор цацраг идэвхт хог хаягдлыг далайд хаяхыг зохицуулсан олон улсын хэд хэдэн гэрээ байдаг. Тухайлбал, 1958 оны “Тэнгисийн тухай конвенц”-д улс орнууд цацраг идэвхт хог хаягдлыг булшлахаас урьдчилан сэргийлэх, олон улсын байгууллагуудтай хамтран цацраг идэвхт бодис, эсхүл цацраг идэвхт бодис ашиглах замаар далайн ус, түүний дээрх агаарыг бохирдуулах аливаа үйл ажиллагаанаас сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж заасан байдаг. 1982 оны “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”-д бүх улс орнууд далайн байгаль орчныг хамгаалах үүрэгтэй бөгөөд “хохирол, аюулыг шилжүүлэхгүй” байх хэрэгтэй гэж заажээ.

Практик талаас нь авч үзвэл цөмийн бохирдолтой холбоотой ийм нэхэмжлэл гаргасан олон жишээ бий. Олон улсын арбитр 1938-1941 онд Канадын Террелл хайлуулах үйлдвэрээс ялгарсан хүхрийн давхар исэл АНУ-ын Вашингтон мужид хохирол учруулсан гэж үзэж, Канад улсыг АНУ-д нөхөн төлбөр өгөхийг шаардсан.

Түүнээс хойш 1970-аад онд Францыг Австрали, Шинэ Зеланд улс Номхон далайн өмнөд хэсэгт далайн цөмийн туршилт хийсэн хэргээр Олон улсын шүүхэд өгч, 1986 онд АНУ Маршаллын арлуудтай “Чөлөөт нэгдлийн гэрээ” байгуулж, цөмийн туршилтын улмаас орон нутгийн оршин суугчдад учруулсан эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг барагдуулахаар тохиролцжээ. Олон улсын Арбитрын шүүх АНУ-ыг Маршаллын арлуудад 2.3 тэрбум ам.долларын төлбөр төлөх шийдвэр гаргасан юм. Номхон далайн эргийн орнууд эдгээр хэргүүдээс туршлага сурч, хууль ёсны зэвсэг барьж, Японоос нөхөн төлбөр нэхэмжилж, өөрийн орны хохирогчдын нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиг сонирхлоо хамгаалж болох нь харагдаж байна. 

Бэлтгэсэн Г.Хилийнцэцэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...