Saturday, April 19, 2025

Азийн тэргүүлэгч 19 орны санхүү, эдийн засгийн байгууллагуудын төлөөлөл Улаанбаатар хотноо чууллаа

Date:

Зээлийн батлан даалтын сан нь нь Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо ((ACSIC)-ны 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монгол Улсад зохион байгуулах эрхээ авч, “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдвээр 2023 оны наймдугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

ACSIC нь Япон, Солонгос, Энэтхэг, Индонези зэрэг Ази тивийн 14 улсын 19 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэж, тухайн улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн батлан даалт, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагуудыг сургах, туршлага солилцох, үйл ажиллагааг нь дэмжих, техникийн тулалцаа үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байгууллага юм.

Тус холбоо нь жилд 2 удаа гишүүд хоорондоо мэдээлэл, мэдлэг солилцох сургалтын арга хэмжээ, мөн дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон төлөөлөгчид, гишүүдийг оролцуулсан дээд түвшний чуулганыг тус тус зохион байгуулдаг. “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдэвт 35 дахь удаагийн дээд түвшний чуулганд Азийн 19 гишүүн байгууллагууд болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Азийн хөгжлийн банк зэрэг дэлхийд тэргүүлэгч санхүү, эдийн засгийн байгууллагуудаас нийт 150 гаруй хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцжээ.

ACSIC-ийн 35 дахь удаагийн дээд түвшний чуулганы үеэр Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам мөн Сангийн яам зэрэг засгийн газрын төлөөлөгчид ногоон эдийн засгийн хөгжил, санхүүжилтийн талаар Ази тивд тэргүүлэгч санал санаачилга, бодлогыг танилцуулж, гишүүн орнууд болон “OECD”, Азийн хөгжлийн банк, ТОС холбоо зэрэг байгууллагууд тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Энэхүү чуулган зохион байгуулагдсанаар экспорт, хөрөнгө оруулалтын гарцуудыг нэмэгдүүлэх, зээлийн батлан даалтын тогтолцооны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон боломжууд нээгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...