Friday, August 21, 2026

Украины асуудлаарх уулзалт Саудын Арабид болжээ

Date:

Саудын Арабын Жидда хотод наймдугаар сарын 5-6-нд Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх зөвлөлдөх уулзалт болжээ. Уг уулзалтад Бразил, Их Британи, Энэтхэг, Хятад, АНУ, Өмнөд Африк, Европын холбооны улс зэрэг 30 гаруй орны төлөөлөгчид оролцсон байна. Харин ОХУ-ыг уулзалтад уриагүй аж.

Уулзалтад оролцогсод хямралыг олон улсын зөвшилцлөөр, энх тайвнаар зохицуулахын чухлыг онцолсон байна. Энэ үеэр Украины асуудлаарх илтгэлүүдийг сонсож, Украины дэвшүүлсэн энхийн замаар шийдвэрлэх төслийг хэлэлцжээ.
Орос, Украин урт хугацааны энх тайван тогтоохыг Саудын Араб тууштай дэмжсээр ирсэн бөгөөд Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах олон улсын зөвшилцөл, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ арга хэмжээг зохиолоо гэж Саудын Арабын хэвлэлд мэдээлжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...