Wednesday, July 1, 2026

Энэтхэгт галт тэрэгний ослоор 22 хүн нас баржээ

Date:

Пакистаны өмнөд нутгийн Синд мужид өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны үдэд зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 22 хүн нас барж, 50 хүн шархадлаа гэж тус мужийн албан тушаалтан мэдэгдсэн байна.

Ослын талбайн аврах ажиллагаа хариуцсан цагдаагийн офицер “Синьхуа” агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ, 10 вагонтой хурдны галт тэрэг тухайн нутгийн Серхари буудлаас хөдлөөд удалгүй замаасаа гарч осолдсон. Пакистаны арми, цагдаа, авран туслагчид ослын газарт очиж тусалж байна. Цөөнгүй зорчигч вагон дотор болон вагоны дор байгаа. Бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд зарим хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа тул нас барагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэжээ.

Энэ галт тэрэг мөн өдрийн үдэд Синд мужийн Карачи хотоос хөдөлж баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужийг зорьж явсан юм байна. Ослын хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...