Monday, June 9, 2025

Судлаач Д.Баярхүү: Монгол Улс гадаад бодлогын тэнцвэрийг барьж чадаж байгаагийн илрэл нь Ерөнхий сайдын айлчлал

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээр, шийдвэрүүд олны анхаарлыг татаж буй. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд уулзан албан ёсны хэлэлцээ хийхийнхээ өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлалын талаар олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн Д.Баярхүү хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

-Аливаа гадаад айлчлал дандаа эрэлхийлэл байж ирсэн. Монгол Улсын олон улсын нэр хүнд хангалттай сайн байна. Монголыг зорьж ирэх гадаадын өндөр дээд төлөөлөгчдийн айлчлал тогтмолжиж байна. Айлчлалууд хоёр урсгалтай болсон. Манай улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, идэвхтэй, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж чадаж байна. Гадаад бодлого хоёр ба гуравдагч хөршийн хооронд тэнцвэрийг зөв барьж чадаж байна. Түүний нэг илэрхийлэл бол энэ айлчлал болно. Дэлхийн тэргүүлэх глобал гүрэнд уригдаад айлчлан очиж байгаа нь өөрөө улс төрийн өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улсын олон улсын нэр хүнд хэр байгаагийн шалгуур үзүүлэлт болно. Тэр дундаа дэлхийн тэргүүлэх өрнөдийн гүрнүүд, тэдний өрнөд ертөнцөд Монгол гэдэг энэ жижиг улс хэр хүндлэгдэж байгаагийн ил тод илэрхийлэл. Олон улсын хэмжээний үйл явдал гэж үзэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Гадаад айлчлал болгон энэ улсын хөгжил дэвшил, шилжилтийн амаргүй цаг үеийн бэрхшээлийг гэтэлгэх шинэ түнш, шинэ хамтрагч, шинэ хөрөнгө оруулалт, худалдааны шинэ эргэлтийн төлөөх эрэлхийлэл байдаг хэмээсэн байна. /Эх сурвалж “Монголын үнэн” сонин/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...