Wednesday, October 7, 2026

Гурав хоногийн хугацаанд 50 мянган хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагджээ

Date:

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн шугам нээгдсэн гурав хоногийн хугацаанд 50137 хүүхэд “E-MONGOLIA” системээр дамжуулан бүртгэлээ хийлгээд байгаа аж.

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулсан гэсэн үг.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...