Monday, June 16, 2025

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Date:

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлсэн. Прокуророос хэргийг хянаж, өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хэргийг 2023 оны тавдугаар сарын 10-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан юм.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад “нүүрсний” гэх хэрэгт  холбогдсон 11 яллагдагч нарын дунд худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зүйл ангитай иргэд байгаа аж. ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханы зүйл анги нэмэгдээгүй гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Мөн нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг тус компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Түүний хэргийг мөн шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өгөхдөө “Нүүрсний” гэх тодотголтой хэрэг дээр хэд хэдэн УИХ-ын гишүүн асан шалгагдаж байгаа. Эдгээрээс заримынх нь хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад долдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас өчигдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 зүйлд заасан гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, 22.10.1 зүйл болон 22.10.2 хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4.4 заасан хахууль авах, 22.5.1 заасан хахууль өгөх, 18.6.2 заасан мөнгө угаах, 22.1.2 зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 21.2.1 заасан худал мэдүүлэг өгөх, 21.5 хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг зүйл ангиар шалгаж, яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...