Thursday, September 11, 2025

Киришима Б.Лхагвасүрэн ээлжит даваагаа авлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёг тэргүүлэн барилдаж буй шинэхэн озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр сэкивакэ Дайэшогоор даваагаа ахиуллаа. Тэрбээр ийнхүү таван даваа, дөрвөн унаатай болов. Энэ эрчээрээ барилдвал Киришима Б.Лхагвасүрэн 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлэх бүрэн боломжтой. Сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр нутаг нэгт бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг өвдөг шороодуулан есөн даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг хошуучлагчдын хоёрдугаарт бичигдэж байна.

Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол бөхчүүдийн хувьд Хокүсэйхо А.Даваанинж өнөөдөр давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан өвдөг шорооджээ. Тэд хэн хэн нь таван даваа, зургаан унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Санданмэ зиндаанд барилдаж буй Асахакирюү Р.Жамъянтогтох өнөөдөр давснаар нэг ч унаагүйгээр зиндаагаа хошуучилж явна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

Хөвсгөл, Булган,Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад нийт 525 мянга гаруй...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын...

Зэсийн шинэ орд нээгдлээ

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр...