Friday, November 22, 2024

Эзэн Чингис хааныхаа нэр, хөргийг дээдлэх хуультай болъё

Date:

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өдөр гарсан. Энэ зарлиг Монгол даяар төдийгүй дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт суугаа монголчуудад хүрч хэрэгжсэн. Эдүгээ их хааныхаа эш хөргийг залаагүй айл өрх үгүй байх аа. Чингис хааныхаа эш хөргийг хүндэтгэн зална гэдэг Монголоо хайрлах, түүх, өв, соёлоо дээдлэх, монгол дархлаагаа бэхжүүлэх, монгол бахархлыг бадраан дэвжээх олон талын ач холбогдолтой. Чингис хаан бол монголчуудын хувьд бурхан юм гэж үзэх эрдэмтэд, судлаачид олон бий. Түүнтэй яв цав санал нийлнэ. Чингис хаан бол монголчуудын бурхан нь, монголчуудын шашин нь. Энэ агуулгаар харвал их эзэн хааныхаа сүр сүлдэр, суу заль, цог хийморийг дүүрэн тэгш хадгалсан эш хөргийг нь хүндэтгэн зална гэдэг монгол хүн бүрийн хувьд эрхэм дээд, гэгээн тэнгэрлэг үйл билээ. Үүнээс үүдээд их хааныхаа эш хөргийг залсан шигээ, өндөр их алдар нэрийг нь архи, согтууруулах ундаа, аар саархан наймаа арилжааны хэрэгсэл, бүтээгдэхүүний хаяг, шошго төдийд зүүж үнэ цэнийг нь бууруулж, хүндлэлгүй хандахаа таслан зогсоох ёстой. Тэгж байж бахархал, шүтээн маань үнэ цэнтэй, эрхэмсэг дээд орших билээ.

Ийм санал, санаачилга өмнө нь гарч байсан. 2012 онд УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан Чингис хааны нэр, хөргийг хэрэглэх тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан удаатай. Тэр үеэс хойш их хааны хөрөг, нэр алдрыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлаар эрдэмтэн мэргэд, улстөрчид, судлаачид үзэл бодлоо уралдуулж ирсэн байдаг. Мэдээж их хааныхаа өндөр суу алдрыг, гэгээн тунгалаг хөрөг дүрийг нь архи, шар айрагны шошгонд тавихаа болих хэрэгтэй гэдэгт бүгд санал нэгддэг. Энэ санал саначилгын үргэлжлэл өнгөрсөн нэгдүгээр сард бодитой тогтоол шийдвэр хэлбэрээр гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн ИТХ хуралдаж  “Чингис хааны нэрийг зөв зохистой хэрэглэх саналыг уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн байна. Чингис хааны нэрийг эд материал, бараа, сав баглаа, боодолд хэрэглэх нь замбараагүй болж, хуулийн зохицуулалтгүй, хэрхэн ашиглах, хэрэглэх нь иргэн, байгууллагын сайн дурын шийдэл болсон тул, мөн уг асуудалд Соёлын яамнаас бодлого гарган ажиллаж байгаатай холбогдуулан Чингис хааны нэрийг үнэ цэнтэй байлгах, зөв зохистой хэрэглэх, ашиглах тухай асуудлыг Хэнтий аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн тогтоолын төсөл боловсруулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав УИХ, Засгийн газарт уламжлахаар болсон аж. Уг тогтоолын төсөлд, Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, Мянганы суут хүн, Их Эзэн Чингис хааны нэр, дүр төрхийг үнэ цэнтэй байлгах, үнэт зүйл болгон дээдлэх, зөв хэрэглэх, хамгаалах саналыг уламжилсугай хэмээн дурджээ.  

Яг л энэ агуулга, томъёоллоор Эзэн Богд Чингис хааныхаа нэр, хөргийг зөв зохистой хэрэглэх, ашиглах асуудлыг нэг мөр болгон хуульчилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүрт мөрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж үндэстний бахархал, шүтээн, үнэт зүйл, дархлаа маань эрхэм дээд утга агуулгаар оршино. Төрийн тэргүүн маань энэ асуудлаар зарлиг гарган соёрхож гэмээнэ хамаг Монгол даяараа, өөрөөр хэлбэл Монгол Улс төдийгүй хилийн чанадад аж төрж суугаа элэг нэгтнүүд маань талархан хүлээн авах болно. Эзэн Богд Чингис хааныхаа эш хөргийг хүндэтгэн залсны утга учир нь бүрэн бүтэн, төгс дүүрэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...