Friday, November 22, 2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Маск нарын уулзалтыг олон улсын хэвлэлүүд онцолжээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай хийсэн цахим уулзалтыг олон улсын Reuters агентлаг онцолжээ. Тус агентлагийн сайт дахь “Монгол Улсын Ерөнхий сайд Илон Масктай цахилгаан машины салбарт хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо” гэсэн гарчигтай мэдээнд  “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч Мягмар гаригт АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай цахимаар уулзаж, хөрөнгө оруулалт, цахилгаан машины салбарт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн Монгол Улсын Засгийн газрын мэдээ онцлов” гээд Монгол Улсын Засгийн газар болон Илон Маск нар батерей (зай)-ны түүхий эд болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар ярилцсаныг дурджээ. Мөн “Байгалийн баялгаар баялаг Монгол Улс нь цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээний чухал материал болох ховор элементийн ашигт малтмал, зэсийн ордоор дүүрэн юм. Тус улс саяхан дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн уурхайд олборлолт явуулж эхэлсэн бөгөөд уг уурхай нь яваандаа жилд 500,000 гаруй тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай аж” хэмээн онцолсон байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нарын уулзалтыг АНУ-ын CNBC агентлаг онцлон мэдээлжээ. “Илон Маск Монгол улсын Ерөнхий сайдтай тухайн улсад салбараа нээх боломж буй эсэх талаар ярилцжээ” гэсэн гарчигтай уг мэдээнд “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөнмягмар гарагт АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захиралИлон Масктай цахимаар уулзаж, салбар нээх болон хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо. Тэд цахилгаан автомашины зайн чухал бүрэлдэхүүн хэсэг болох зэс, газрын ховор элементийн Монгол улс дах өргөн нөөцөд тулгуурлан “Тесла” компанийн цахилгаан автомашины аккумляторын үйлдвэрийг Монгол улсад байгуулах боломжтой эсэх талаар ярилцлаа” гэж мэдээнд дурджээ.

Түүнчлэн “Энэхүү Зүүн Азийн улс нь эрдэс, газрын ховор элементээр баялаг, зэс, алт, нүүрсний томоохон ордуудтай юм. Мэдээнд “Монгол Улсын Засгийн газар нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, шинэ технологийн хөгжил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эрмэлзэж байна. Засгийн газраас гаргасан мэдээнд Ерөнхий сайд дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ мөн цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн гэв. 

Тэд Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн хиймэл дагуулын холбооны терминал, үйлчилгээ үзүүлэгч “Starlink”-ийг Монголд авчрах талаар мөн ярилцлаа. “Starlink” нь 2022 онд Монголд компаниар бүртгэгдсэн бөгөөд энэ ондоо нээлтээ хийх төлөвтэй байна.

Хятадулс АНУ-тай хурцадмал байдалтай байгаа хэдий чөөрсдийгөө гадаадын компаниудад ээлтэй бизнесийн орчныг үүсгэсэн хэмээн харуулахыг зорьж байгаатай холбогдуулан Маск өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дэд ерөнхий сайд Дин Сюэсян болон Хятад дахь бусад өндөр албан тушаалтнуудтай уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаа нь энэ юм. “Тесла”-ийн гүйцэтгэх захирал Хятадын технологийн дэвшлийг магтан сайшааж, Шанхай дахь “Тесла”үйлдвэртэй танилцжээ” гэсэн байна.

Мэдээний линк:

https://www.reuters.com/article/mongolia-musk-idUSKBN2XT03R

https://www.cnbc.com/2023/06/07/elon-musk-discussed-with-mongolias-prime-minister-on-possible-expansion.html

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...