Saturday, August 22, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагерийг хүлээн авч уулзжээ. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлах болсон нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, аялал жуулчлал, соёлын салбар, түүний дотор Гэгээн Ширээт Улсын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тэдгээрийг хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх талаар санал солилцов.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагер нь 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсад өндөр түвшинд анх удаа айлчилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...