Sunday, November 24, 2024

Хөгжлийн банкны шүүх хохирол шаардахгүйгээр хийсэн үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэнэ

Date:

Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 36 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны явц өндөрлөх дөхөж байгаа бөгөөд өчигдрөөс дүгнэлтийн шат эхэлжээ. Энэ нь прокурор яллах дүгнэлтээ танилцуулж эхэлсэн гэсэн үг. Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчдын өмгөөлөгчид иргэний хэргийн шүүх хуралдаанд тайлбарладаг зүйл заалтыг барьж маргаж байгаа талаар өнөөдөр иргэний нэхэмжлэгч буюу Хөгжлийн банкны өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Улаанбаатар” чуулгын байрны гадаа мэдээлэл хийхдээ онцолжээ. Түүний ярьснаар Хөгжлийн банкнаас хэн нэгнийг яллах гэж байгаа биш. Харин зээлийн төлбөр тооцоотой холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэчихсэн. Харин зээл авахтай холбоотой эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 буюу авлига өгөх, авах маргаануудыг шийдвэрлэхээр шүүх хуралдаан үргэлжилж байгаа гэдгийг тэрбээр тодотгов.

Энэ талаар өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Хөгжлийн банкны хохирлыг барагдуулчихсан байхад ямар журмаар энэ шүүх хуралдаанд оролцож байгаа вэ гэсэн асуултыг шүүгдэгчдийн өмгөөлөгчид тавьж байна. Жишээлбэл хүнийг хэвтэрт ортол нь зодчихоод эмчилгээний мөнгийг чинь өгчихсөн гэж байгаатай ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр нэгэнт зээл авах өгөх, төсөл санхүүжүүлэх мөнгийг зориулалтын бусаар ашигласан байгааг шүүх хуралдаан шүүгээд эцэслэнэ. Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийн үе шат дуусаад шүүх хуралдаан завсарлана. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хохирол барагдуулах таван хоногийг авах байх. Түүний дараа ялын хурал эхэлж шүүгч нар эцсийн шийдвэрээ гаргана” гэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид материаллаг болон хэлбэрийн гэмт хэргүүд гэж байдаг. Энэ шүүх хуралдаанд материаллаг гэмт хэрэг байхгүй. Материаллаг хэрэг нь заавал хохирол шаарддаг. Харин хэлбэрийн буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэг гэж бий. Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан бол хохирол шаардахгүйгээр тэр хүмүүсийн хийсэн үйлдлийг Монгол Улсын шүүх шийдвэрлэх гээд хуралдаж байгаа. Хохирол учирсан эсэхээс үл хамаараад тухайн үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гээд зүйлчлэгдээд орж ирсэн аж. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...