Thursday, July 2, 2026

Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг санхүүжүүлж байгаа асуудалд хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

Date:

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч хилийн чанадад зугтан гарсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголын төмөр замын гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг “Шувуу” ажиллагааны хүрээнд эх орондоо авчрахаар ажиллаж байгаа. Тэдэнд санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Холбогдох хүмүүс нь үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэх байх. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа” хэмээв. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт холбогдон гадаад улс руу оргон зайлсан 20 гаруй иргэнийг авчраад байгаа юм байна. Мөн энэ долоо хоногт МИАТ ТӨХК-ийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авчрахаар БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлжээ. Тухайлбал иргэн Н… нь нүүрсний гэх хэргээр шалгагдаж байгаад БНХАУ-ын хилээр гарсан бөгөөд БНСУ руу нэвтэрчээ. Шалгалтын ажиллагааны хүрээнд түүнийг энэ долоо хоногт Монгол Улсад авчрах юм байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...