Thursday, July 2, 2026

Зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулган болно

Date:

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний баасан гарагийн 08.30-13.00 цагт зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтаар зам тээврийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын орчин, салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодит үр дүн авчрах чухал арга хэмжээ болох юм.

Автозам, агаарын тээвэр, төмөр зам, тээвэр, логистикийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээврийн сэргэлтийг авчрах энэхүү чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Чуулга уулзалт 2023 оны 06 дугаар сарын 09-ний Баасан гарагийн 08.30-13.00 цагт Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Хурлын их танхимд болно.

Холбоо барих утас: 88444121

Цахим шуудан: policy@mongolchamber.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...